Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандангийн 60 дугаар байранд өчигдөр гал гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл холбогдох байгууллага галын шалтгааныг тогтоожээ. Тодруулбал, тус байрны тоотод оршин суух 66 настай эмэгтэй С нь төмөр зүйл дээр арц уугиулж буйдан дээр тавьсны улмаас гал гарсан байна.
Уг гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэйгээс 52 иргэн угаартаж амь насаа алдах эрсдэл үүссэн гэдгийн албаныхан хэлсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.