Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль сурталчлах, яриа таниулга хийх зэрэг олон талт ажлыг хийхээр төлөвлөн, ажиллаж байна.Дээрх ажлын хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг, Шаамар сумын төрийн албан хаагчдын дунд ‘’Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль‘’, ‘’ Архидан согтуурахтай тэмцэх тухай ‘’ хуулиар яриа, таниулга хийж нийт 75 албан хаагчийг хамруулжээ.Арга хэмжээний үеэр ‘’Архины эсрэг хамтдаа‘’ сэдэвт 5 минутын видео бичлэгийг үзүүлсний зэрэгцээ тус суманд үйлдэгдэн гарсан гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл хийж, сум орон нутгийн онцлог, зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудтай харилцан санал бодлоо солилилцсон байна.
Мөн тус прокурорын газрын тамгын хэлтсийн дарга С.Батзул, туслах ажилтан Г.Булаг-Ундрал нар 2016 оны 02 дугаар сарын 17 ны өдөр тус аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст “Ашиг сонирхол-авилга” сэдвээр сургалт зохион байгуулсан ба сургалтанд нийгмийн даатгалын 16 хяналтын байцаагч, ажилтнууд хамрагджээ.