зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдээ хэзээ дүүтэй болгох вэ: Насны зөрүү бүрийн давуу ба сул тал

2016-2-20
0
ЖИРГЭХ

        Хэдийгээр ах/эгч дүү хоёрын хоорондох насны зөрүүнд “идеал” тоо гэж байхгүй боловч аль ч тоон дээр нь бодолцоход илүүдэхгүй зүйлс гэж бий. Хүүхдүүдийн хоорондох янз бүрийн насны зөрүүнүүдийн давуу бөгөөд сул талыг жагсааж байна.

 

1 насны зөрүү:
Хоорондоо ийм ойрхон зайтай төрсөн хүүхдүүд ах дүү гэхээсээ илүү найзууд мэт дотно болдог. Нөгөөтэйгүүр, хоёр хүүхдийг ойрхон төрүүлэх нь ээжийн ачааллыг ихэсгэх магадлалтай.

 

Боломжит давуу талууд:
Чи “сурамгай” болно: Хэдэн жилийн турш тасралтгүй дутуу нойртой хонож, нялх хүүхдийг хөхүүлэн, хоёрын хоёр нялх амьтныг “хүн болгосноороо” чи өдөр тутмын ажлуудад дэндүү сурамгай болно. Живх солих, усанд оруулах зэрэг байнга давтагддаг ажлуудад сүүлдээ түүртэхээ ч болино. Тиймээс чи тиймэрхүү жижиг сажиг ажилд нэг их цаг үрэлгүйгээр хүүхдүүдтэйгээ хамтдаа илүү дурсамжтай, сайхан зүйлсийг хийх боломжтой. Хол зайтай хүүхэдтэй ээжүүд ингэж чаддаггүй юм шүү.

 

Том хүүхэд чинь ээжийгээ булаацалдахгүй: 1 настай агаа, эгээ нар юу болоод байгааг бүрэн ойлгох хэмжээнд хараахан хүрээгүй байх учир гэр бүлийн шинэ гишүүнийг эсэргүүцэх магадлал багатай.

 

Хүүхдүүд хоорондоо ойр өснө: Дээр хэлсэнчлэн 1 жилийн зайтай төрсөн хүүхдүүд томрох тусмаа маш сайн найзууд болдог. Тэд үе тэнгийн учраас бие биенээ сайн ойлгож, хамтдаа тоглож, аливааг хуваалцаж сурдаг.

 

Боломжит сул талууд:
Бие чинь сульдах болно: Эхний хүүхдээ дөнгөж төрүүлэнгүүтээ ахин жирэмсэлнэ гэдэг тийм ч амар зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие чинь хуучны хэвэндээ эргэн ороогүй, бүрэн тэнхрээгүй байх болно. Цусан дах кальци, төмрийн хэмжээ чинь үлэмж буурсан байх учраас жирэмсний үеийн цус багадалтанд өртөх юм уу, маш их ядарч сульдаж мэднэ. Мөн хэт ойрхон ахин жирэмслэлт нь дутуу төрөлтөнд хүргэх магадлал илүү их байдаг юм. Бас чи төрөлтийн дараах сэтгэлзүйн гутралд өртөх нь илүү их байна. Тиймээс л мэргэжилтнүүд төрснийхөө дараа дор хаяж 18 сар хүлээж байгаад ахин жирэмслэхийг зөвлөдөг.

 

Маш завгүй өдрүүд: Биологийн шаардлагаас гадна сэтгэл зүйн чухал шаардлагуудтай чи нүүр тулах хэрэгтэй болно. Том хүүхэд чинь гараас гарах “хаа байсан хол” учраас чи нэг хүүхдэд зориулан хийдэг байсан ажлуудаа хоёр дахин үржүүлж зэрэг амжуулах хэрэгтэй болно гэсэн үг юм. Чиний анхаарал халамж хоёр хуваагдаж болно: Нэг гартаа томыгоо, нөгөө гартаа багыгаа тэвэрч байхдаа хоёуланд нь зэрэг зуун хувь анхаарна гэдэг боломжгүй зүйл.

 

2 насны зөрүү:
Хоёр насны зөрүүтэй хүүхдүүд ч хоорондоо бараг л үе тэнгийнд тооцогдоно. Тиймээс тэд хамтдаа найзууд адил өсөх боломжтой. Сонирхол, тоглоом, арга барил нь хоорондоо нийцнэ. Мөн жирэмслэлт хоорондын хугацаа арай хол учраас чамд ч амар.

 

Боломжит давуу талууд:
Бие чинь бэлтгэгдэж амжина: Анхны төрөлтөөсөө хойш бүтэн нэг жил гаруй хугацааны дараа, өөрөөр хэлбэл жирэмсэлснээсээ хойш бараг хоёр жилийн дараа ахин жирэмсэлж байна гэсэн үг юм. Энэ хугацаанд биеэ сайтар гамнаж, асарч сувилсан л бол эхийн хувьд тэнхэрч амжих хугацаа мөн.

 

Дутуу төрөх магадлал бага: Хоорондоо наад зах нь 18 сарын зайтай жирэмсэлбэл хоёр дахь хүүхэд дутуу төрөх магадлал бага байдаг.

 

Чи өөртөө итгэлтэй байх болно: Харьцангуй ойрхон төрж байгаа учраас чи жирэмслэлт, төрөлт, нярайн асаргаанаас тийм ч их төсөөрөөгүй байх болно. Тиймдээ ч чи өөртөө туршлагатай санагдаж, айж сандрахгүй.

 

Боломжит сул талууд:
Дүүдээ атаархаж магадгүй: Яг хоёроос гурван настай хүүхэд дүүдээ атаархаж, ээж аавыгаа булаацалдан, түүнийг өрсөлдөгчөө гэж харах нь илүү байдаг. Үүнээс бага, үүнээс их аль ч насны зөрүүтэй ах эгчээс илүүтэйгээр хоёр настай хүүхдэд ийм мэдрэмж төрдөг гэсэн үг.

 

“Том” чинь буцаад нялхарч магадгүй: Дөнгөж хэлд орох гэж байтал дүүгээ хараад удаашрах, буцаад хуруугаа хөхөж эхлэх, мээмнээс гарч байснаа буцаад орох гэж зүтгэх гэх мэт.

 

Хэсэг хугацаанд гэр чинь “эх толгойгоо” алдана: Байнга уйлагнах нярай зулзага + Дөнгөж биеэ дааж сурах гэж байгаа хоёр настай зөрүүд хүүхэд. Энэ хоёр бол жинхэнэ шуугианы эзэд. Хэсэгтээ л гэрээс чинь уйлах дуун салахгүй байж мэднэ.

 

3 насны зөрүү:
Анхны хүүхэд чинь “гараас гарч” эхэлсэн байх тул эхэд харьцангуй амар байх болно.

 

Боломжит давуу талууд:
Төрөлт харьцангуй хялбар байна: 3 жилийн дараа дахин жирэмсэлсэн эмэгтэйчүүдэд төрөхийн хүндрэл түүнээс богино хугацааны дараа жирэмсэлсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага тохиолддог.

 

Чамд “амар” байна: 3 настай хүүхэд өөрөө өөрийгөө саатуулаад байж дөнгөнө. Мөн харьцангуй биеэ даасан, юмны учрыг ойлгосон байна. Өөрөө шээж, бааж хүртэл чадна гээч. Тиймээс чамд ирэх ачаалал арай бага байна гэсэн үг юм. Магадгүй та хоёр том хүүхдээ цэцэрлэгт оруулж ч болох юм, тэгвэл багадаа зарцуулах цаг, анхаарал халамж хангалттай их гарна.

 

Боломжит сул талууд:
Тэр дүүдээ огт атаархахгүй гэсэн үг биш: Хэдий хоёр настай хүүхдээс хамаагүй дээр байх боловч ойлгож, хүлээн зөвшөөрч, дүүгээ хайрлаж эхлэхэд нь цаг хугацаа шаардагдана. Эхэндээ аав ээждээ гоморхож, анхаарлыг зөвхөн өөр дээрээ төвлөрүүлэх оролдлогыг янз бүрээр хийж магадгүй.

 

Том чинь буцаад нялхарч магадгүй л юм: Хоёр настай хүүхдийн адилаар гурван настай хүүхэд ч бас дүүгээ хараад буцаад ээжийнхээ энгэрт наалдаж, алхаж сурсан ч байнга тэврүүлж явахаар зөрүүдэлж мэднэ.

 

4+ насны зөрүү:
Том хүүхэд “тусд ороод” ирэхээр эцэг эхчүүд гэр бүлийнхээ гишүүдийн тоог хэзээ 4 болгох талаар өөрийн эрхгүй бодож эхэлдэг. Тэгвэл 4 болон түүнээс дээш насны зөрүү ах дүүгийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Боломжит давуу талууд:
Хоёулантай нь “тулж ажиллаж” чадна: 4 настай хүүхэд дүүдээ үнэхээр ах юм уу эгч шиг нь байж чадна. Чамд хоёр хүүхэд чинь хоёулаа нялх юм шиг санагдахгүй, харин нэг том, нэг нялх хүүхэдтэй юм шиг санагдана гэсэн үг. Тиймээс цаг зарцуулалт, ядралтын хувьд бага мөн чамд хүүхдүүдийнхээ хажуугаар ном унших, өөрийгөө хөгжүүлэх, аль нэгтэй нь ганцаарчлан тоглож, ярилцаж цагийг хамт өнгөрүүлэх боломж харьцангуй илүү олдоно.

 

“Архаг” ээж: Удаан хугацаанд “ээж” байгаад үзчихсэн учраас чи аль алийг нь асрах үед тохиолдох жижиг сажиг асуудалд сандарч тэвдэхгүй.

 

Том хүүхэд ээждээ тус болно: Биеэ даасан 4-өөс дээш насны хүүхэд дүүгээ ганцаараа харж чадахгүй байлаа ч, ядаж л хувцсыг нь өмсүүлэх, саатуулах зэрэг энгийн ажлуудад тус болж чадна. Мөн тэр өөрөө ганцаараа биеэ засаж, хоолоо идэж, сайн ярьж чаддаг болсон байх тул үүгээрээ бяцхан дүүдээ үлгэр жишээ болж өсөж том болох үйл явцад нь дэм болно.

 

Боломжит сул талууд:
Төрөлтийн хүндрэл гарах нь илүү түгээмэл: Учир нь ихэнх эмэгтэйчүүд 22-30 насандаа эхний хүүхдээ төрүүлээд, 4-өөс дээш жилийн дараа ахин жирэмслэх үед 26-34 настай болсон байдаг. Хэдий залуухан хэвээрээ ч гэлээ, энэ насанд тохиолдох төрөлтийн хүндрэлүүд 20-25 хүртэлх насны жирэмслэлтээс арай илүү өндөр хувьтай байдаг билээ. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой асуудал биш.

 

Жаахан “төсөөрсөн” байж болно: Жирэмслэх, хүүхэд төрүүлэх, нялх хүүхэд асрах ямар байдгийг бага зэрэг мартсан байх учраас эхэндээ “анхлан суралцагч”-дын адилаар болхи хөдөлж магадгүй. Бас багыгаа төрөхөөс өмнө өөртөө гаргадаг байсан чөлөөт цагаа үгүйлж мэднэ.

 

Хүүхдүүдийн чинь сонирхол хоорондоо нэг их таарахгүй: Тэгэхээр чи хоёуланд нь адилхан ном уншиж, адилхан кино үзүүлж, ижилхэн газруудаар хамтдаа зугаалж “бөөндөх” боломж багатай гэсэн үг. Том хүүхэддээ болон бага хүүхэддээ тус тусад нь цаг гаргаж, тус тусын сонирхолд нь нийцсэн зүйлсийг төлөвлөх шаардлагатай болно.

 

Дээрх жагсаалт бол зөвхөн бодолцож үзэхээс гадна сэтгэл санаагаа бэлтгэхэд зориулагдсан юм. Яг энд бичигдсэний дагуу үйл явдал өрнөхгүй ч байж болно гэдгийг санаарай.

 

Чи дүүг нь хэзээ гаргахаар төлөвлөж байгаа вэ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 51 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 3 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 45 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 45 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 45 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 45 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК