Таны харж байгаа энэ бяцхан хүүг Т.Түвшинсайхан гэдэг. Хэрэв хүү аюулт өвчин тусаагүй бол үе тэнгийн найзуудтайгаа тоглож наадан, цангинасан дуу нь гэр дүүрэн хангинаж байх байв. Гэвч тэрбээр амьсгалын аппараттай найман сарын турш эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан өдөр хоногийг амь тэмцэн өнгөрүүлж байна.
Хүү одоо БНСУ-ын “Кил” эмнэлэгт сэрээ булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор эмчлүүлж байгаа аж.Түүний эрүүл болж, хоёр хөл дээрээ босоход 300 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.
300 гаруй сая төгрөг цуглаж чадвал хүү эрүүл болно.
Хүүгээ эрүүл болгохыг хүссэн түүний эцэг эх бидэнд ил захидал ирүүллээ.