Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түвдийн ард түмний өмнө бид хэл, шашин соёлыг нь хадгалж тээх үүрэгтэй юу?

2016-2-21
0
ЖИРГЭХ

        Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Хамба лам Д.Чойжамцад хандаж захидал бичжээ. Түүний захидал сошиал ертөнцөд уншилт ихтэй байна. Учир нь тэрбээр захидалдаа Буддын шашны сургааль номлолыг монгол хэлээр уншихын ач тус  хийгээд Түвдийн ард түмний өмнө бид хэл, шашин соёлыг нь хадгалж тээх үүрэггүй гэдгийг онцолжээ. Мөн бид бурханы сургаалыг огт мэдэхгүй өөр хэлээр сонссоор байх нь ямар хор нөлөөллийг авчрахыг ч дурьджээ. Энэхүү захидал олон нийтэд нэгийг бодогдуулах нь дамжиггүй юм.


Тиймээс манай сайт захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Хамба лам Д.Чойжамц танаа

Сайн байна уу. Тавтай сайхан хаваржиж байна уу.

Эрхэм хамбатан таны энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилж байна. Түмэн олны мэлмийд толилуулж буй энэхүү захидлаар бурханы шашин болон таны нэр төр, ажил албанд ямар нэг сэв суулгах зорилгогүй бөгөөд гагцхүү Монгол түмнийхээ ёс зүй, хүмүүжил, хөгжил төлөвшил, тэдний алс ирээдүй хэтийн төлвийн талаар санаа зовинож таны үзэл бодлыг сонсохыг хүссэн билээ. Мөн Монголд бурханы шашныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа олон арван лам хуврагуудад хүргэх гэсэн санаагаа таньд дайж байгааг минь болгооно уу.

 

Нэгэн зүйл: Өтгөсийн тавьсан сайны ерөөлөөр Монгол ороноо бурханы шашин гурав дахь удаагаа дахин дэлгэрээд цөөнгүй жилийн нүүр үзэж байна. Урьд урьдынхтай нь харьцуулбал энэ удаад Монголчууд бидний мэдлэг боловсрол, соёл, хүмүүжил, хөгжлийн түвшин тэс өөр болсон цаг үед тохиосны зэрэгцээ үүнтэй давхцан олон үзэл бодол, шашин, соёлын нөлөө, мэдлэг мэдээллийн маш арвин цутгалантай урсгалтай зэрэгцэж, түүнтэй өрсөлдөж өөрийн нөлөөллийн цар хүрээгээ тогтоон барих, улмаар сүсэгтэн олноо алдчихалгүй араасаа дагуулах, тэднийг гэгээрүүлэх шаардлага тулгарч байгааг ойлгож мэдэрч, санаа зовж үүнийг өгүүлэв.


Нэгэн зүйл: Далай ламын сургааль номоо айлдаж байгаа ерөнхий дүр төрх, хэв маяг, донж төлөвийг ажиглаж байхад ламтаны илтгэх урлагийн чадамж, энгийн даруу байдал, өөрийнхөө санааг товч тодорхой илэрхийлж түмэн хэлийн хүмүүст ойлгуулж чадаж байгаа байдал, тэдний сэтгэл зүрхийг татаж догдлуулж чадаж байгаа чадвар, телевиз хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах ур дүй зэргээс үлгэр авч маш их зүйлийг харж суралцаж болохоор байна. 

Үүнтэй харьцуулбал хувь хүний эрх гэдэг талаас нь харж болох ч манай сүм хийдүүдийн хамбууд, нэр нөлөөтэй лам нар үнэтэй машин, утас, үнэтэй хөөрөг эд юмсаараа өрсөлдөж энд тэнд бизнес, улс төр ярьсан хүмүүс л байх юм. Яг л өнөө “Бяруу болоогүй байж бухын баасаар баана “ гэдэг шиг. Үүний цаана ард иргэд тэнийг аажмаар хүндлэхээ больж эхлэхтэй зэрэгцэн бурханы шашныг үнэлэх үнэлэмж бас буурч байгааг анхаараасай билээ. 

 

Нэгэн зүйл: Би буддын шашинд маш их хүндэтгэлтэй ханддаг хүний нэг. Гэхдээ Монголын сүм хийдүүдийн уншлага, хурал номоо хурж байгаа хэлбэр, сүсэгтэнүүдээ өөртөө татаж байгаа зан үйлд өөрчлөлт хийх цаг ирсэн байна даа хэмээн бодогддог. Учир нь буддын шашныг дамжуулж авсан азийн улс орнуудыг харж байхад тэд өөр өөрсдийн төрөлх хэл дээр хөрвүүлж, түүндээ үндэснийхээ зан заншил соёл уламжлалыг шингээж, баяжуулж, хөгжүүлж, нутагшуулж чадсан байх юм. Ингэлээ гээд тэд муудаагүй хүн зон нь амгалан тайван, улс орон нь хөгжингүй болж чадаж. 

Гэтэл бид энэ шашныг түвдүүдээр дамжуулан тэдний хэлээр авч тэдний хөгжүүлсэн нэгэн салбар урсгалыг дагаж биширч бас үе үеийн мэргэд маань энэхүү хэл дээр бүтээл туурвилаа туурвиж ирсэн байх юм. Хүн амын дийлэнхи хэсэг маань энэхүү шашныг хүндэтгэн биширдэг атлаа манай улс төрчид, улмаар ард нийтийн зан ааш, хүмүүжил төлөвшил, ёс зүй, дэг жаяг улам л доголдоод бие биенээ, улс орноо хайрлах хамгаалах явдал өдөр ирэх тусам муудсаар л байна. Бид хүн төрөлхтөний бий болгосон хамгийн аугаа сургааль номлолын нэг, өөрсдийнхөө бишрээд байгаа Буддын сургаалыг ойлгохгүй, үл тоомсорлох байдлаар хандаад байх шиг. Энэ нь сургаальдаа бус түүнийг дамжуулж ашиглаж байгаа арга барилд байгаа болов уу хэмээн таамаглана.

 

Нэгэн зүйл: Монголчууд бид үеийн үед ухаантай хөвгүүдээрээ, эрдэмтэн мэргэдээрээ дутагдаж үзээгүй ард түмэн. Одоо бол би дотроо түвдүүдэд атаархаж, өөрсдийгөө хараад, та бүхнийг хараад эмзэглэн эмгэнэн гашуудаж байна. Бид бурханы сургаалд мухар сүсгээр хандаж, түүнийг огт мэдэхгүй өөр хэлээр сонсож, хэрэгтэй үедээ худалдаж авч болдог өчүүхэн ид шид мэт үздэг болж. Яагаад вэ. Үүнд хэн буруутай юм. Үүнийг хэн өөрчлөх ёстой юм. Би түвдийн ард түмнийг өрөвдөж, хайрладаг боловч тэд цаашдаа тусгаар улсаа байгуулж чадах болов уу яах бол хэмээн тээнэгэлзэж байна. Тэдний дархлаа, тэсэж үлдэх үнэт зүйл нь энэ шашин болох нь магад. Үүнийгээ ч тэд сайтар ухамсарлаж байгаа байх. Түвдийн ард түмний өмнө бид тэдний хэл, шашин соёлыг нь хадгалж тээж авч явах үүрэг хүлээгээгүй. Бид хангалттай тусалсан. Одоо өөрсдийгөө бодох цаг болсон мэт. 

Монголын ард түмэнд, Монгол төрд , шашны зүтгэлтэнүүдэд үндэсний эрх ашиг гэж байдаг бол тэр нь, бидний улс мянга мянган жил туурга тусгаар улсаа тунхаглаглан зарлаж , төв азийн элгэн дээр ханаа шийрлэж, утаагаа уугиулж улсын дайтай улс, хүний энтэй хүн болж явах ёстой гэсэн цорын ганц үзэл санаан дор зангидагдах ёстой байх. Монгол газар шороон дээр өрнөж буй аливаа үйл явц, Монгол хэмээх нэрийг зүүж яваа бүх хүнд, Монголын төлөө гэсэн зүрх бүрт энэ хамаатай асуудал болов уу. 

 

Нэгэн зүйл: Монгол хэмээх энэхүү их айлыг айлын дайтай айл болгоход, алаг үрсийг нь хүний дайтай хүн болгон хүмүүжүүлэхэд буддын шашны тус нэмэр их байх нь дамжиггүй. Будда өөрийнхөө сургаалийг умараас умардад түгэн дэлгэрэх болно хэмээн айлдсан гэсэн. Бид бас өөрсдийгөө номт гурван улсын нэг гэж өргөмжилдөг. Номоо уншиж чадахгүй бол түүний тус, номт улс хэмээгдэхийн учир юунд байв гэж. 

Манай үе үеийн мэргэдүүд умардын шашин хэмээх нэрийн дор буддизмд шинэтгэл хийхийг, “МОНГОЛЧИЛОХЫГ” хичээн оролдож байсан хэмээн дуулсан. Бидний үрс өнөө биш ч маргааш эх болсон аялгуу сайхан Монгол хэлээрээ Буддын сургаалыг сонсож, хурал номонд нь даган баясах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Бид цаг үе он жилүүдээр бус харин хором хормоор өөрчлөгддөг дэлхийд амьдарч байна. Энэ их урсгалтай хөл нийлүүлэхийн тулд та дотроо хоёрыг бодож нэгийг хийх цаг ирж. Монголын заяа их гэдэг. Хэзээ нэг цагт зайлшгүй хийх ёстой зүйлийг хойш тавилгүй өнөөдөр эхлүүлбэл яасан юм бэ.
Монголынхоо төлөө, шашныхаа төлөө таны манлайлал хэрэгтэй байна. 

Хүндэтгэсэн: Д.Уламбаяр
/”Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” номыг зохиогч/

https://www.facebook.com/ulambayar.d/posts/833025840153526

Энэхүү захидал нь "Өнөө биш ч маргааш эх болсон монгол хэлээрээ Буддын сургаалыг сонсож, хурал номонд даган баясах шаардлага зүй ёсоор урган гарч ирнэ. Хэзээ нэг цагт зайлшгүй хийх ёстой зүйлийг хойш тавилгүй өнөөдөр эхлүүлбэл яасан юм бэ" хэмээн өндөрлөжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (62)

  • Цоож (122.201.24.42)
    Цаг нь болсон байх аа.Далай лам санскрит,тарни орчуулаад хэрэггүй бусдыг н болноо гэсэн гэдэг.Зөв асуудал дэвшүүлжээ
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • а (103.9.91.214)
    Асуудал бидний олонхи нь таньж мэдэрдэггүй ертөнцийн зүй тогтол, үйл явц байдаг уу, байдаг бол бурханы шашны номыг уншиж нөлөөлөлдөг байх боломжтой юу гэдэгт байгаа биздээ.
    2016 оны 03 сарын 21 | Хариулах
  • у (202.72.245.122)
    Дээдийн ёс . Мандах гэгээн оюунд ариван сайн билэг ундарч Маш олон самуун үйлийг ерөндөглөж түмнийг аврах Хожмын буянт ёсыг өнөөдөр билэгдэхэд Хотол олон өргөл мандлаар ачилж хөгжмөй Түмэн жилийн жамыг нэг мөрөөр шадлах Түгээмэл хязгааргүй эрчит тарнийн ёс нууц увидас Жаран жаранд уйдамгүй төгөлдөр диваажинг Жатга муугаас хамгаалах түмэн хүлэгт Бурхадын ёсон. 99061145
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • б (202.72.245.122)
    Бурханы магтуу. Өлзий эгшилэнт цагаан лайвайг сонордмуй Өнө мөнхийн билэгдэл Бурханы дууллыг сонсмой Хаана хүрсэн ч сэтгэлийн булагт ундрагч Хат суугаагүй оюун бүхний гэгээрэл Ариун ёсны магтуу сургааль Энх мөнхийн цагаан тавилангийн мөр Эрээд олдошгүй маань тарни мину. Төөрөлгүй төөргийн суу билэгт Түмний өлгийг бүтээгч арга цаглашгүй бадарч Хоосон ёсны хязгаарыг ухаарахуй Холилдож сүлжилдэн аугаа ном ёрөөлөөр дэлгэрмой Галавт тавилангийн эргэх тойрогт Ганц биш түмэн хувиралтын онолыг тарихуй Эрчмийн дотоод хувирал эерэгцэн бүрэлдэж Энэ гаригт шинэ ёсны диваажин цогцолмой энэ бол шүлэг биш 99061145
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • өө (202.72.245.122)
    Бурханы магтуу. Өлзий эгшилэнт цагаан лайвайг сонордмуй Өнө мөнхийн билэгдэл Бурханы дууллыг сонсмой Хаана хүрсэн ч сэтгэлийн булагт ундрагч Хат суугаагүй оюун бүхний гэгээрэл Ариун ёсны магтуу сургааль Энх мөнхийн цагаан тавилангийн мөр Эрээд олдошгүй маань тарни мину. Төөрөлгүй төөргийн суу билэгт Түмний өлгийг бүтээгч арга цаглашгүй бадарч Хоосон ёсны хязгаарыг ухаарахуй Холилдож сүлжилдэн аугаа ном ёрөөлөөр дэлгэрмой Галавт тавилангийн эргэх тойрогт Ганц биш түмэн хувиралтын онолыг тарихуй Эрчмийн дотоод хувирал эерэгцэн бүрэлдэж Энэ гаригт шинэ ёсны диваажин цогцолмой Монгол тарни нийгэмлэг. билэг ухааны гурван үеийн бясалгалгүй бол бүү оролд шүлэг биш энэ бол
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • сс (202.72.245.122)
    ТҮВДҮҮД ч ЛАМ нарын УЛС байгуулах ГЭЭД бүтэхгүй МӨХӨЖ ХЯТАдад ЭЗЛЭГДСЭН. энэ ЛАМ нар БУрханаа ч Төмрөөр урлаж дийлэхгүй.СҮМ хийдийнхээ Дээврийг шавар ваарыг ч урлаж чадахгүй.байж ямар билэг ухаан байна.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.115.59)
    Монголыг мөхөөх гэж оруулж ирсэн юмыг хөгжүүлжх шаардлага байна уу монгол улсад маань ажиллах хүчин ямар их хэрэгтэй билээ гэтэл эрчүүдийг нь лам хувраг болгон хийдэд суулгах нь яавч зөв алхам биш урд хөрш маань хүн ам хэд билээ ядаж нэг ч гэсэн бэлтгэгдснн цэрэг инженер эмч ажиллах хүчин хэрэгтэйбиш үү
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Irgen (182.160.33.1)
    Tenger yazguurtai, Tenger zayatai Mongolchuud ta bid hen negnii zohioj bii bolgoson dord shashing bish turuulj usgusun eej aav, uvug deedes, gazar nutag, eh oron, deed Munkh Tengeriin huchiig shutehees uur tuilin bodit unen gaihamshig baikhgui shuu dee. Uvug deedes geheer tednii shutej bsan eldev shashing shuteh bus yalgaj salgaj hundelj hairlah heregtei bh aa.
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
    • hehe
      oilgosongui.medrel chini zugeeruu
      2016 оны 03 сарын 07
  • zochin (202.9.41.181)
    tsewer mongol hun islam shutehgui shuude
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • монгол (103.9.91.214)
    Ээ таминь ээ, одоо л биш шүү. Бид шашин шүтлэгээрээ оролдох нь бүү хэл өөрсдийгөө ч танихгүй өнөө маргаашийн хоолныхоо төлөө алалдаж байж ийм чухал юмаар оролдох яагаа ч үгүй. Бурханы сургаалийг монгол хэл дээр утга яруу төгс төгөлдөр орчуулах эрдэмтэн мэргэд нь ч хаана байна? Бидний ёс зүй, мэдлэг чадвар үнэхээр дордсон шүү. Бурханы сургааль уншлагыг төвд хэл дээр унших нь илүү адис жанлавтай итгэл бишрэл төрүүлдэг юм. Бурхан багш анх ямар хэл дээр сургаалиа номлосон тэрүүгээр нь явахийм уу? Адистат гэж нэг юм байдаг гэсэн шүү. Оролдох юм олдохгүй сүүлдээ бурханы шашнаараа тоглох нь. Шашин шүтлэг гэдэг аль ч үндэстэнд байх ёстой оройн дээд сургааль юм. Итгэл бишрэлгүй болчихвол хүн гээч амьтан адгууснаас ялгаагүй болно шүү дээ. Хэрэгтэй бол та бүхэн төвд хэлнээс утгачилж орчуулаад учрыг нь ойлгуулж болно шүү дээ. Хэн ч үүнийг хориогүй, одоо ч орчуулсаар байгаа. Засал ном хийлгээгүй , үр шимийг нь үзээгүй хүн бий гэж үү? Ядрахаараа бүгд л Гандан явдаг шүү дээ. Ээ бүү үзэгд, алдас боло
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
    • буугийб
      Одоо л цаг нь ирсэн байх. Богд хаан умардын шажиныг тунхаглаж байсаны учир шалтгаан нь түвд хятадын нөлөөнөөс шажны хувьд хөндийрөх гэсэн боловуу. Тэгээд удалгүй улаан хувьсгалд улс нийтээрээ автаад шүтлэггүй болцгоочихсон болохоор энэ зүйл орхигдсон. Одоо харин шажин ихэд мандаж төрийн хэрэгт ч нөлөөлөх хэмжээнд очиж байна. Гэтэл далай лам дахин хувилахгүй хэмээчихсэн байдаг. Хятадын засгаас томилсон банчин эрдэнэ дэлхийн буддын шажны тэргүүн болтол хэдхэн жил үлдлээ. Шашин шүтлэгээр маань дамжуулж хятадын бодлого Монголд нөлөөлөх магадлал маш их болно. Банчин лам Манай томчуудын шүтээн болох цагт хятадын засгаас дураар залуурлах биздээ. ОДОО Л ЦАГ НЬ.ОРОЙТОХ ГЭЭД БАЙНА .УМАРЫН ШАЖИН БОГД ЛАМЫН ХҮСЛЭЭР ДЭЛГЭРЭН МАНДАХ БОЛТУГАЙ
      2016 оны 03 сарын 07
    • Монгол
      Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй харь хэлний дүнгэр дангар гэсэн юм сонсоод чи гэгээрэх үү? тэрний оронд хүн нэрээ, тогос өдөө гэх мэт зүйр үгсээ 1000 удаа давтан уншсан нь илүү гэгээрүүлэх байх шүү.
      2016 оны 03 сарын 07
  • Зочин (27.123.214.119)
    Shashinaa shinechlen saijruulah heregtei. Mongol hel deer hural nom hurah, Manjid dagaar orson Zanabazaraas shashinaa tusgaarlah, Lam nar ehner awdag boloh, Lam nariinhaa tsaling nemeh, ard irgedees sar bur 500-1000 tugrugiin huraamj awah, shashinii Olon hutagt tosruuldgiig boliulah ugaasaa hudal bolood bga Dalai lam ene hoid dur todroh zuvhun Tuvdees garaltai. Uur gazar iim dur todorch bgagui Jisheelhed Nagurjuna bogd bna gej bnlee. Tuvduus 17r zuund shashinii haraat bsnii balgaar Dalai lam, dersenz Sanzaijamts nar Uls turiin toglolt hiisen tuuhen surgamj bii. Etsestee Tuvd hun Tuvduu l bodno. Dalai lamaas tusdaa yawsan ni deer
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
    • Монгол
      Шашин гэдэг чинь үеэ дагаж шинэчлэгдэж байх ёстой. Түүнээс биш дээр үеийнх шиг мухар сүсэгтээд, хий үзэгдэл, сүнс, лусын хорлолоо яриад яваад байж болохгүй.
      2016 оны 03 сарын 07
    • zochin
      sairjuulj chadah uu?????
      2016 оны 03 сарын 07
  • Зочин (27.123.214.119)
    Shashinaa shinechlen saijruulah heregtei. Mongol hel deer hural nom hurah, Manjid dagaar orson Zanabazaraas shashinaa tusgaarlah, Lam nar ehner awdag boloh, Lam nariinhaa tsaling nemeh, ard irgedees sar bur 500-1000 tugrugiin huraamj awah, shashinii Olon hutagt tosruuldgiig boliulah ugaasaa hudal bolood bga Dalai lam ene hoid dur todroh zuvhun Tuvdees garaltai. Uur gazar iim dur todorch bgagui Jisheelhed Nagurjuna bogd bna gej bnlee. Tuvduus 17r zuund shashinii haraat bsnii balgaar Dalai lam, dersenz Sanzaijamts nar Uls turiin toglolt hiisen tuuhen surgamj bii. Etsestee Tuvd hun Tuvduu l bodno. Dalai lamaas tusdaa yawsan ni deer
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.201)
    Бодоод байхад үнэн юм. Бид шарын шашны хатуу ёсны уламжлалыг эрс шинэчлэх хэрэгтэй. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Зэн Будда гийн урсгал бол Монголд таарах хамгийн зөв буддизмын урсгал юм. Японы буддизм бол Зэн Буддагын урсгал. Цэвэр цэмцгэр ёс суртахууныг эрхэмлэсэн энэ урсгалаар Япон өндөр хөгжиж ирсэн юм.
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Тарихны түгжээ мултлагч (182.160.32.15)
    энэ хуцаж байгаа амьтан сумынхаа үүх иүүхийг мэдэх байж юу бусдын тухай бичдэг мал вэ???Намын үзэл сурталтан хошншг долоогч биздээ....
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Халиун (94.30.211.138)
    Бурханы номыг ямар хэл дээр уншиж,сурах судлах нь гол нь биш ...яаж сэтгэлээ еерчилж байгаа нь гол нь ...надад бол хэлийг нь мэдэхгуй ч тевд уншлага, тевд хэл нь илуу адислал ихтэй юм шиг санагддаг...монгол хэлээрээ дараа нь уншиж узэхэд ее ,ийм учиртай юм байжээ гээд баярладаг..тэгэхээр хоёулаа л надад ус агаар шиг хэрэгтэй...ер нь тэгээд хир их мэдлэгтэй больё гэвэл олон улсын хэл мэддэг...тэр хэлэн дээрээс мэдээлэл олж авах маш их чухал ..жишээ нь орос, англи хэл дээр маш олон ном сударууд орчуулагдаж гараад онлайн интернет дээр тавигдаад байгаа...нас залуу бол тэр пали, санскритыг нь сураад ханцуй шамлаад ...судлахсан..
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • Эрдэнэбаяр (202.70.40.98)
    Юу гэж байгааг мэдэхгүй байж мөргөдөг шүтдэг ийм юм байж болохгүй. Бид ном уншуулахаар очихдоо ламаас асуугаад уншуул гэснийг нь уншуулдаг. Өөрөө олоод уншаад мөрдөөд хэрэгжүүлээд явах боломж ерөөсөө байхгүй. МУХАР ШҮТЛЭГ гэдэг л энэ байх. Манай лам нарын менежмент, далай багшийн сургаал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Тухайлбал ямар ч болзолгүй түгээмэл байх ёстой энэрэн хайрлах сэтгэл лам нараар яаж дамждаг билээ.
    2016 оны 03 сарын 06 | Хариулах
  • Сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй ядар (103.9.91.214)
    Холбоотон
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Оюун (122.201.26.171)
    Юманд учир, суманд занги гэдэг үг байдаг шүү дээ буддын бүх номыг орчуулаад монголоор унших нь хир оновчтой юм бол доо бас нэг учир байдаг л байлгүй Бичээч та хэтэрхий туйлширч байгаа юм биш үү
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      bidniii uhamsart gun suujee manj tuvdin soylig duuraih ni zui hereguu tegeed bid bol mongol gedeg uls usuhuus sursan undesnii hel gej yum bii
      2016 оны 02 сарын 22
    • Булган
      Суманд гичир бий! Буддын ном гэдэг нь монголын гэсэр, жангар мэт домог үлгэр сургаалиуд бас ерөөлүүдтэй ижил түвшнийх юм. Монголчууд энэ бүхнийг ердийн ахуйдаа өдөр тутмын амдрал үг хэлэндээ агуулж явсан байдаг. Гэвч буддын шашины ламын урсгалын нөлөөгөөр энэ нь олз ашигт илүү шунасан урсгал бөгөөд улс төрийн зорилгод маш нийцтэй юм харь хэлээр ерөөлөө айлдуулж түүнд даган хэт туйлшрасаний үр дүнг өнөөдөр бид амсаж байна.
      2016 оны 02 сарын 22
  • zochin (202.61.97.102)
    Uneheer golig ni olj maajlaa daa. Yapon, Solongosoos suraltsmaar yum. Shashini gazar yamar ariun gazar bilee. gutaltai ordoggui, turluh heleeree huurnedeg gegeeruulegch gazar bdag daa. Manaid bol buun sureg, zohion baiguulalt gej noil, er ni sainaar heleh ug alga.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Монголоор орчуулсан тохиолдолд монголчууд улам шүжиглэхээ болино угаасаа мэдэхгүй ойлгохгүй байх тусмаа хүн гэдэг амьтаны шүжиг их байдаг юм.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Яг тийм угаас монголчуудын уламжилж ирсэн ерөөл магтаал үлгэр туульс зүйр сэцэн үгс сургааль үгс зэрэг нь илүү ертөнцийн хууль газрын ёсонд нийцдэг шүү дээ
      2016 оны 02 сарын 22
  • Susegten (70.196.208.30)
    Mash zov. Alna gj bga yum u avrana gj bga yum u busdiin heleer unshij bga zuiliig hedii boltol hudal susegleh ve. Manai shashnii terguunuuded shinechlel heregtei bga.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Soongo (103.229.121.226)
    За хамбагуйгаа өмөөрөөд Уламбаяр гуайд өмнөөс нь хариу өгье гэж бодлоо шүү. Манай хамба шашныг ийм болгоогүй шүү. Та тэгэж их санаа зовоод байгаа бол төвд хэл дээр байгаа бүх сударыг монгол руу орчуулаад эмхтгээд гаргаж болно шүү дээ. Болохгүй ээ гээд гэдийгээд суусан хүн байхгүй шүү. Төвд лам нарын хувьд манайд орж ирж суурьшсан угшил нь Гүрдаваа ринбүчитэй холбоотой шүү. Төвдөөс олон лам нарыг ирж суурьшуулсан, манай томчууд ч багш шавийн барилдлагаатай болсон байх. Та их санаа зовоод байгаа бол сударуудаа орчуул орчуул. Хамбагуай үгүй ээ гэж эсэргүүцэхгүй л байх. Хөрөнгө мөнгөний асуудал, ажиллах хүчин гээд зөндөө юмны тооцоо байдагийг бол өөрөө мэднэ биз дээ.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      shar huvalz hunii zovlon deer toglolt hiih bolomjoo aldahaas aina ter olon lam nar chine tuvd hel meddgiin bgaa bizdee burhnii olon shavi nar burheg oilgomjgui baih tusmaa tedend ashigtai uul n ter inshaad bgaa nomiig n orchuulaad uzvel arai oor uhaan oor surgaali huniig gegeeruuleh ug oguulber baidag baih getel meduuleh shaardlaggui
      2016 оны 02 сарын 22
    • Буугий
      17 дугаар зууны сүүл үед тухайн цаг үеийн сүм хийдүүдийн бүх хамба, гавж нар цуглаж мэргэд гарахын орон хэмээх алдартай төвд Монгол толь бичгийг үйлдэн баталжээ. Улмаар уг тольдоо тулгуурлан ганжуур данжуурыг бүрэн эхээр нь эх хэлнээ орчуулан модон бараар хэвлэж тараасан байдаг. тэрний хувь хуульбар нь төв номын сан хийгээд бусад газарт байж л байгаа. Гагцхүү манай лам нар монголоор хурвал номын жанлав арилна хэмээн буруугаар ойлгуулж мухар сүсгээр шүтүүлэн мөнгө цохих л гэж төвд хэлээр хуцацгаагаад байгаа юм шүү дээ
      2016 оны 02 сарын 22
  • Зочин (45.117.34.10)
    энэ маш зөв санааг гаргаж тавьсан байна даа юугий нь мэдэхгүй хоосон түвд номоор яах юм бэ? монголоор орчуулж өгөхийг Чой хамбаас хүсэн ерөөе
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      tiimeee meddegt mergen tsoohor meddguid erewn tsoohor
      2016 оны 02 сарын 22
  • Зочин (43.242.243.245)
    1911 онд Монголчууд Манж чин гүрний дарлалаас салж Богд хаант Монгол улсыг байгуулсан гэж орчин цагийн түүх бичдэг Бичсэн түүхэнд нэг юмыг санаатай юмуу заавал орхидог Тэр нь далай ламын оюун санааны дарлалаас чөлөөлсөн гэж нэмж бичмээр байгаа юм
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.133)
    Түвдүүд удахгүй монголд сууршина. Энэтхэгт байх 50 жилийн гэрээ дуусгавар болсон. Түрүүч нь 9-р Богд ганданд суудлаа эзлэв. Нэг сая түвдүүдийг монголд дүрвүүлэх коридор гаргасан гэсэн. Эхлээд Баян Өлгийд багтааж амьдрах зорилготой гэсэн
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
    • Бодол
      Хятадын Төвдүүд Монгол угсаатнуудыг гадуурхаж дээрэлхдэг гээд байгаа шүү.
      2016 оны 02 сарын 22
    • Зочин
      уй тумэн хужаа нар орж ирж байснаас тевдууд нь ядаж хайрлах энэрэх сэтгэлтэй, агуу ард тумэн ш дээ..орж ирвэл орж ирж л байг...
      2016 оны 02 сарын 22
    • Do
      Chi haanaas ene medeellig olj medev???
      2016 оны 02 сарын 22
  • nastan (174.51.184.181)
    Shashin bol ard olniig munkhruulagch khar tamkhi gej ikh setgegch negen ontslon zskhisan baidag yum Mongolchuud bid shashind ene mayagasraa nair tawiad baiwal yag Tvwd shig bolno Vvniig bolgootsgoo !
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      мунхаг гэдэг
      2016 оны 02 сарын 21
  • zochin (73.22.95.194)
    lam khun xezee xanaj tsadaj khunii toloo setgeltei bolno ter tsagt unemshey lam nar shig khomkhoi xunii zoblongoor dorooldog khumuus mongold baikhgyi odoo xangalttai
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • Цогтоо (202.70.46.207)
    Аливаа шашны тэргүүн гэгдэх хүн нь гүн мэдлэгтэй ХҮНЛЭГ бас ЭХ ОРОНЧ үзэлтэй байх ёстой Гэтэл өнөөдөр нийгмийг МУХАР СҮСЭГТ эрээ цээргүй уриалан дуудах,шашны тухай хууль хуучирсан ,хуулийн цоорхойг овжин ашиглаж Монгол түмнийг мухар сүсэгт эргүүлэн оруулж байгаа нь яавч сайн зүйл бишээ.Монгол хүн Түвдийн хэл ,өв соёлыг хамгаалах эзэд нь биш
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • Цогтоо (202.70.46.207)
    Аливаа шашны тэргүүн гэгдэх хүн нь гүн мэдлэгтэй ХҮНЛЭГ бас ЭХ ОРОНЧ үзэлтэй байх ёстой Гэтэл өнөөдөр нийгмийг МУХАР СҮСЭГТ эрээ цээргүй уриалан дуудах,шашны тухай хууль хуучирсан ,хуулийн цоорхойг овжин ашиглаж Монгол түмнийг мухар сүсэгт эргүүлэн оруулж байгаа нь яавч сайн зүйл бишээ.Монгол хүн Түвдийн хэл ,өв соёлыг хамгаалах эзэд нь биш
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.21.234)
    Энэ Уламбаяр мэтийн мэдрэл муутай хүмүүсийн тоо олшроод байна. Ийм хог новш, хир буртагаас Монгол орныг түргэн салгадаг ном гүрэм, арга чарга байдаг болов уу? Монголын нөгөө олон бөө удган нар эд нарыг зайлуулж лав чадахгүй. Лал исламын хүнд гарууд даварч гүйцлээ! Ер нь элдэв шашины хэнээтнүүдийг хазаарлах цаг нь болсон доо, Америк минь!!!
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      далай лам Монголын ард түмнээс уучлал гуйх цаг нь болсон
      2016 оны 02 сарын 21
  • Даваа (166.137.242.124)
    Тэгээд хамгийн инээдтэй нь уншдаг маань мэгзэмдээ үнэ тогтоосон байгаа юм даа. Бүр янз бүрээр үнэлчихсэн. Одоо зүйрлэвэл аав гэж хэлбэл 1000, ээж гэж хэлбэл 2000 гэж байгаа юм уу хаашаа юм. Тэгээд буяны байгууллага гээд татвар төлөхгүй, өдөрт хэдэн зуун саяар орлого олдог байж ойр орчмоо цэвэрлэж чадахгүй сүсэгтэн олноороо үнэгүй цэвэрлүүлдэг, буяны газар гэчихээд нэг ч буян хийхгүй ядуу,орон гэргүй хүмүүсийг хооллож хувцаслаж үзээгүй. төлбөр төлвөл үйлчилгээ үзүүлдэг, тэр төвд ном нь чухам ална гэж байгаа юм уу аварна ч гэж байгаа юм уу бүү мэд, тэгээд төлбөр төлж бичүүлсэн номыг цаанаа уншдаг ч юм уу үгүй ч юм уу? Ном уншихад ямар түүхий эд ордог гэж үнэ нь байнга өсч.байдаг юм?
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      uul n orchuulaad tugeevel ih l heregtei baih medehgui heden ugend huvi zayagaa daatgah n oilgoson uhaarsan yumgui nugliin nudiig gurilaar huurah gej bid ch gesen oroldoh
      2016 оны 02 сарын 21
    • Зочин
      олж байгаа орлого нь хэдэн лам нараа арайтай хооллодог гэсэн ш дээ..ямар гадаадын шашныхан шиг санхуужилт авдаг ч биш, хумуусийн егсен менгеер л байдаг гэсэн...уг нь улсаас тэтгэвэр цалин егдег болмоор юм
      2016 оны 02 сарын 21
    • Bod bod sain bod
      Chi unshuulah nomoo bichuulchiheed uuruu hural hurj bh ued n suuj bsin yumu, ter hural hurj bg lam nar us uuhgui hool idehgui id shideer amidardag bolj bnu? Uneheer buyan uildmeer bga bol henees ch tuslamj avahguigeer uuruu humuust tuslaad yavaad uzeech Christiin pastor guia
      2016 оны 02 сарын 21
  • Зочин (122.201.21.234)
    Энэ Уламбаяр чинь ямар эргүү, тэнэг амьтан бэ?!! Юу яасан Төвдийн хэл, соёл авч үлдэх вэ? Монгол хэл, соёл өөрөө устаж байхад шү!!! Тэр ч байтугай монголын газар шороо зарагдаад монгол хүнд гишгэх газаргүй болж байна, цаана чинь! Шашин бол нийгмийг хордуулдаг хар тамхи гэдгийг сонсон уу? Энэ маанаг амьтан Төвдийн өндөрлөгт өөрөө очиж, бөөс хуурсандаа баригдаж хэвтэх хэрэгтэй дээ!
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Даваа
      Та сайн ойлгоогүй бололтой. Энэ хүн бичихдээ төвдийн соёл хэлийг хадгалан гээгүй Монголчууд бид ийм үүрэг хүлээгээгүй гэсэн байна. Өөрөөр хадгалах алба байхгүй гэж.бичсэн.байна.
      2016 оны 02 сарын 21
  • Зарим утгаараа сахал багшийнх зөв байж (59.153.113.98)
    Буддын гүн ухааны хамгийн дампуурсан мухар сүсэгт боогдсон урсгалыг монголд манж,түвдүүд түлхэн оруулж дайчин чанрыг нь алдуулжээ. Сталингийн хийсэн 2 дахь том тус бол шарын шашны урсгалыг зогсоож иргэний боловсрол, Шинжлэх ухааны дэвшлийг оруулж ирснээр бид аврагдсан.Өнөөдрийн төвдийг хар ямар дампуурсан мухар сүжгэнд идэгдсэн дэлхийн мухарт гээгдсэн дундад зуундаа нэвширсэн хятадчилагдсан ард түмэн болсон билээ. Төр энэ мунхарсан байдалд хязгаар тавих цаг болсон. Энэ сэхээтэн тун зөв аргаар хандсан байна. Ер нь буддын гүн ухааны япон солонгос өмнөд хятад тайландад номлол маягаар төвд монгол балба бутанд хамгийн дампуурсан мухар сүжиг хэлбэртэй болсон. Нэг талаар Сталингийн зөв байж. Шулуухан хүчээр салсан. Одоо мөр гаргадаг хүний хойтх өмнөхийг ярьдаг, зурхайгаар мөрдлөг болгодог хуурамч шинжлэх ухаанч биш зүйлээс аль болох салах хэрэгтэй
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      зеерхий дее ..одоо болтол мунхаг тэнэг сэтгэлгээтэйгээ зууралдаад...чи ямар 15 16 зуунд амьдарч байгаа биш дээ.онлайн интернетээр буддизмын сургаал олон улсын хэлээр тавигдаад терж байгаа хуухэд хуртэр будда гэж хэлд орж байхад ийм юм бичээд сууж байхдаа ичихгуй байнуу...монголын доройтол сулрал будда-гаас болсон гэнэ...еерийгее хар еерсдийгее хар...хужаа нарт улс орноо худалдчихаад эр эмгуй эрээн хужаагийн хор зеегеед ард тумнээ хужаагийн хороор хордуулчихаад сайн дураараа...тэгээд буруугаа буддагаас хайгаад ичиж зовох юмгуй.
      2016 оны 02 сарын 21
  • иргэн (150.129.143.103)
    Маш чухал сэдэв байна, Харин Чой хамбаас одоо өөрчлөлт хүлээгээд нэмэргүй ш дээ, Ө
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • бек (85.117.111.0)
    монголчууд бух ниитеерее Исламын шашинтаи болох херегтеи шуу
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      yag zov ilamiin shashintan bolyo saihan shashin shuu
      2016 оны 02 сарын 21
    • V
      bek.g Mongoloos huuj yavuul. Yuga shuutehee chamaar zaalgahgui
      2016 оны 02 сарын 21
  • зочин (182.160.34.169)
    Шарын шашинг дэлгэрүүлэх хэрэггүй, энэ байдгаараа байвал хойч үе тэгэсхийгээд мартана. Ер нь энэ шашнаас эрс шийдэмгий салсан нь том олз, хэвээр байсан бол мунхаг нь улам дэндэх байсан, дураар нь орхи, хувь хүний л асуудал. Шашинтайгаа зууралдсан Лалын улсыг хар, бөөн дайн, шийт, сунит гээд л байлдаад байдаг хоорондоо. Залуу үеийг шашинаас бүх төрлийн аль болох хол байлгах хэрэгтэй. Юу ч өгөхгүйг түүх харуулсан.
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      sain bn ardyg monhruulagch zail bas tuvduudiin zamaar yavuulah sanaatai
      2016 оны 02 сарын 21
  • Зочин (76.94.73.18)
    manai xamaatanii xuuxed shashinii surguulid yavsan chini tuvdeer unshij chaddag mortoloo mongoloor unshij toolj chadaxgui yamar ch bolovsrolgui xun bolson doo. tegeed lam bolson geed bna lee, uuniig zasag tor anxaarax tsag bolson shuu
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.123.96)
    uul uurhai tor 2 oor ertonts herev hoorondono negtgevel mah elsen chiher 2 holsontoi adil
    2016 оны 02 сарын 21 | Хариулах
    • mongol hum
      ene humuusiin tolgoi gej olgoi bolson yalzarsan tarhitai humuus bna da surch bolovsor tarhia tsenegel heden ajilgui arhichin malnaas dor setegdeg garuud com bichsen baih shig bna huuchin mongol bolon shine usegeer orchuulsan nom zohiol tuuh namtar suraali aildvaruud zunduu bna.gants nom unshij uzeegui baij buu duraaraa chalch
      2016 оны 02 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2 цаг 30 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    5 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    5 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    5 цаг 38 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 14 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    6 цаг 43 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    6 цаг 54 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    7 цаг 13 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    7 цаг 38 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    7 цаг 49 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    8 цаг 10 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    8 цаг 14 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    8 цаг 33 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    8 цаг 54 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    9 цаг 2 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    9 цаг 27 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    9 цаг 34 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    9 цаг 40 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    9 цаг 44 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК