Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн даваа гарагт орон даяар эхэлсэн. Энэ жилийн шалгалтын онцлог нь элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бүх хичээлдээ 400-гаас дээш оноо авч их, дээд сургууль, коллежид элсэх боломжтой болж байгаа юм. Мөн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй нийт шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авах юм. Үүнээс гадна монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгавруудыг багтаасан байна. Шалгалтад eyesh.eec.mn/reg цахим хууцсаар бүртгүүлэх бөгөөд нэг шалгалт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 цагт дуусна.