Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ’’Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Уралдаан энэ сарын 24-нөөс тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тэргүүний тохижилттой, жагсаалч ангийг шалгаруулах аж. Тодруулбал, тухайн цэргийн ангийн эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил болон жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн гурван узүүлэлтээр дүгнэх юм байна. Хоёр үе шаттайгаар болох уг уралдаан нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх. цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.