Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ангидаа цоожлогдож, улмаар цонхоор унаж гэмтжээ.
Тодруулбал, энэ сарын 12-ны баасан гарагт тус сумын долоодугаар ангийн сурагч Э гэх охин ангидаа цоожлогдож, цонхоо нээж тусламж дуудах гэж байгаад гурван давхраас унаж хүнд гэмтсэн байна.
Өндрөөс унасан охины аарцаг нурууны яс нь хугарч, одоо ГССҮТ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд мэс засалд орохоор болжээ.
Сэтгэгдэл (1)