Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 60 айлын нэгдүгээр давхарт энэ сарын 18-ны өдөр гал гарсан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн 422-р дамжааны сонсогч Б.Пүрэв-Очир гал гарсан айлын хаалгыг эвдэн орж дүрэлзсэн галаас хүний амь аварчээ. Тэрбээр тус байрны айлуудад гал гарч байгаа тухай мэдэгдэн өөрийн нэг настай хүүхдээ тэврэн цонхоор буусан төдийгүй гал түймрийн аюулд өртөн угаартах аюултай байсан олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсанд оршин суугчид талархал илэрхийллээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн сонсогч Б.Пүрэв-Очирт баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (3)