"Монгол хэлний их тайлбар толь"-ийн iOS хувилбарыг өнөөдрөөс эхлэн татаж авч ашиглах боломжтой боллоо.
Уг хувилбарыг https://itunes.apple.com/us/app/id1084230579 холбоосоор татаж авах ба андройд үйлдлийн систем болон таблетд зориулсан гар утасны хувилбарыг хоёрдугаар сарын хоёрноос хэрэглэгчид ашиглаж эхлээд байсан билээ.
Монгол хэлний их тайлбар толийг зөвхөн уншиж хэрэглэхээс гадна хүссэн хүн бүхэн уг тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулах боломжтой бөгөөд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягт хандаж баяжуулалт хийж болдгоороо онцлогтой юм. Энэхүү толь бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн юм.