Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Орхон аймгийн прокурорын газраас санаачлан 2016 оны 02 сарын 19-ний өдөр Монголын хуульчдын холбоо, Аймгийн цагдаагийн газартай хамтран “Хууль сахиулах” их сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын танхимын эрхлэгч хурандаа Р.Мөнхбаяр, багш, ахлах дэслэгч Э.Энхболд, “ЭМШУИС”-ийн багш, доктор н.Цэрэнбат нарыг урьж “Зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Ослын газарт үзлэг хийхэд анхаарах зарим асуудал”, “Шүүх ДНХ шинжилгээ, шинжээч томилоход анхаарах асуудал” гэсэн сэдвүүдээр сургалт, зөвлөгөөн хийжээ.
Сургалтанд тус аймгийн болон Сум дундын прокурорын газрын прокурор, ажилтан, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг жолооны курсийн багш, захирал, Аймгийн Цагдаагийн газрын замын байцаагч, зохицуулагч, мөрдөн байцаагч нар хамрагдаж, жишээ баримтан дээр тулгуурлан хуулийн кейс, бодлого бодож, багш нараас сонирхсон асуултандаа хариулт авсан нь үр дүнтэй сургалт болсон байна.