Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан. Харин түүний ажлыг Цэцийн хамгийн өндөр настай гишүүн болох Н.Жанцанд шилжүүлжээ..
Цэцийн тухай хуульд “Цэцийн дарга нь нас нөгчсөн, чөлөөлөгдсөн, огцорсон, түр эзгүй тохиолдолд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн нь орлоно” хэмээн заасан байна. Тиймээс Ж.Амарсанаагийн оронд Н.Жанцанг томилжээ.
Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй байх учиртай. Ж.Амарсанаа гишүүнийг чөлөөлснөөр шинэ хүнийг нөхөн томилох ёстой болж буй. Шинээр нэр дэвшүүлэх хүнийг Улсын Дээд Шүүх санал болгох юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)