Энэ жил нийт малын 60 орчим хувь нь л төллөнө гэсэн урьдчилсан мэдээ гаргаад байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн хэмжээнд тоологдсон эх малын 30 хувь нь төллөнө гэж ХХААЯ-наас урьдчилсан дүн гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Архангайд 19, Сүхбаатарт 18 мянган мал хорогджээ. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумынханд олгох нөөцийн өвс, тэжээл ч дууссан аж. Тиймээс орон нутгийн удирдлагууд Засгийн газар болон ОБЕГ-т хандаж нэмэлт өвс, тэжээл өгөхийг хүссэн өргөдөл их ирүүлж байгаа гэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 27 хүртэл ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурах төлөвтэйг анхааруулж байна.