Нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай хэдэн иргэн байгааг бүртгэх ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор зохион байгуулахаар болжээ. Гадуур тэнэж амьдарч буй иргэдийг цуглуулж бүртгэлжүүлэн мэдээллийн сантай тулгалт хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийн хэрэгцээг тодорхойлох үүргийг холбогдох албаныханд өгчээ.
Орон гэргүй тэнэмэл иргэдийг бүртгэснээр эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах, элдэв төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тустай.