Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээрхэлтсээс “Хямд архи” тусгай арга хэмжээг зохион байгуулжээ. Ар хэмжээний хүрээнд дүүргийн I-VIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 234 байгууллага аж ахуй нэгжийг шалгаж, баталгаагүй, стандартын шаардлага хангаагүй, хууль бусаар согтууруулах ундаа бэлтгэж, худалдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн 1 дүгээрхэлтсийн даргын 02 тоот мэдэгдлийг өгч, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллав. Мөн энэ үеэр цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, нэр бүхий таван паб, баар,караокед нэг сая 150 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.