Улаан номд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгайг алж, мах, уруул, эврийг нь авсан хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тухайн иргэнийг Асралт хайрхан явах замд Заан Тэрэлжийн голын орчим алагдсан амьтдын сэг зэм таарчээ.
Энэхүү мэдээллийн дагуу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжын дагуу мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийжээ. Улмаар хоёр настай сүндэс буюу эм хандгай үхсэн байсныг фото зургаар баталгаажуулж, чононд бариулсан гэх дүгнэлт гаргасан байна. Мөн иргэний мэдээллийн дагуу эд эрхтэнийг нь шалгахад уг сүндэсний уруул, эрүү нь байсан бөгөөд эм хандгай учир эвэргүй байжээ.
Сэтгэгдэл (2)