Тухайн өдөр гахай, хулгана, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.