Сүхбаатар аймгийн прокурорын газраас 2016 онд УЕПГ-аас дэвшүүлсэн зорилтын хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, захиргааны хэрэг, маргааны талаар нэгдсэн нэг нэг ойлголтонд хүрэх, энэ чиглэлээр хичээл, сургалт авах зорилгоор тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай ажил хэргийн уулзалтыг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан байна.
Захиргааны хэргийн шүүхээс прокурор нийтийн эрх ашгийг төлөөлөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 2016 онд баримтлан ажиллах ажлын чиглэл тогтоосноо танилцуулан, захиргааны ерөнхий хуулиар дэс дараатай сургалт зохион байгуулж, прокурор, шүүгч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар ярилцжээ.
Д.Дуулим