Хууль сахиулахын их сургуулийн багш нарын дунд “Онол, арга зүйн ээлжит сургалт зевлөгөөн" боллоо.
Тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн II улирлын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, их, дээд сургууль болон бүрэлдэхүүн сургуулиудын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн технологийн шинэчлэлээс суралцах, харилцан туршлага солилцох зорилготой уг сургалтад 390 багш хамрагджээ. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч нар “Сургалтын технологийн шинэчлэл”-ийн сэдвээр зөвлөлдөв.
Энэ нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр, ХСИС-ийн үйл ажиллагааны төлөвлегөөг хэрэгжүүлэх, тэнхимийн эрхлэгч профессорын багийн ахлагч, , сургалтын мэргэжилтзн, арга . зүйчдийн боловсрол судлал, сургалтын технологи, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо.