Зохиолч П.Батхуягийн "Намайг оршуулаач" ганц хүний жүжиг ирэх баасан гарагт нээлтээ хийнэ.
Тус жүжгийг СУИС-ийн "Оюутан" театрт нээх аж. Хүн төрөлхтний оршихуйн мөн чанар, дотоод зөрчлийг тусгасан тус бүтээлд жүжигчин Я.Билгүүнсар тоглож, найруулагчаар СТА Б.Бат-Өлзий ажиллаж байгаа юм байна.
Энэхүү жүжиг өмнө нь хэвлэгдэж байгаагүй. Зохиолч "Ганц хүний Монгол жүжиг ховор байдгаас бид ихэвчлэн орчуулгын бүтээл тоглодог. Удахгүй хэвлэгдэх жүжгийн зохиолын номд багтсан таван жүжгийг "Гэгээн Муза"-д зориулан тавина" хэмээжээ. Үүний дараагаар түүний "Эр өндөг" жүжиг СУИС-ийн "Оюутан" театрт тоглогдох юм байна.
Сэтгэгдэл (1)