Улсын Дээд шүүх “Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга С.Хүрэлбаатарын гаргасан хүсэлтийг өнөөдөр хянан хэлэлцжээ.
Ингээд хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.