ХУД-ийн 15-р хороо “Энхтайваны гүүрний дэргэд автомашин шатаж байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 24-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас авч шалгахад, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд зам дээр хөдөлгөөнд оролцож явсан БЗД-ийн 16-р хороонд суух 45 настай эмэгтэй Ө-ийн “Toyota Spacio” автомашины урд хэсэгт гал гарч, мотор болон бусад эд анги шатаж байжээ. ОБГ-ын 14-р ангийн гал унтраах алба хаагчид унтраасан байна. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Д.Дуулим