Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш цахим хэлбэрээр 3915 дугаар олгожээ.
Тэгэхдээ дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж байгаа аж.
Үүнээс,
-Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн- 995 (5.22 сая гектар буюу 24.9%)
-Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт- 664 (3.29 сая гектар буюу 15.74%)
-Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан -636
-Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа-40 өргөдөл байгаа юм байна.