Сүхбаатар аймгийн прокурор Б.Очбадар 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр тус аймгийн удирдах ажилтнууд болон сумдын засаг дарга нарыг оролцуулан хийсэн нэгдсэн зөвлөгөөнд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдал болон эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, прокурор шүүхэд иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд оролцох чиглэлийн талаар мэдээлэл хийжээ.
Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарвал зохих асуудлаар гаргасан Аймгийн прокурорын газрын зөвлөмжийг танилцуулан, энэ ажилд бүх байгууллага, албан тушаалтаны хийж гүйцэтгэх ажлын талаарх ойлголтыг өгсөн байна.