ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат өнөөдөр Номхон далай дахь АНУ-ын агаарын цэргийн командлагчийн Үндэсний гвардын нисэх хүчний асуудал эрхэлсэн орлогч, хошууч генерал Майк Комптоныг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан. Үүний нэг нь Агаарын цэргийн хүчний чадавхийг нэмэгдүүлэх асуудал гэдэгт санал нэгдлээ.
Мөн Монгол Улсын Их хурлаар батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэст Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэргээс бүрдэнэ гэж заасан. Агаарын цэргийн хүчин чадавхийг сайжруулах, бэхжүүлэх асуудал манай өмнө тулгарч буй асуудлын нэг юм юм гэдгийг Р.Сүхбат генерал онцолж байсан юм. Энэ уулзалтын дараа хошууч генерал Майк Комптонтой Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа О.Энхбаяр уулзаж ярилцлаа.
Сэтгэгдэл (2)