Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан “Эрүүгийн хэргийг шилжүүлэх, хүлээх авах журам”-ыг прокурор, Сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагчдад танилцуулж, хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.
Тус сум дундын прокурорын газраас “Эрүүгийн хэргийг шилжүүлэх, хүлээх авах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахын тулд бичиг хүргэгч нарын аюулгүй байдлыг хангах, хэрэг материал, бусад баримтыг зөөвөрлөх шаардлага хангахуйц зориулалтын савтай болох зэрэг бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.