2016.2.26, Баасан гараг / Билгийн тооллын: 19
Хаврын эхэн цагаан бар сар
Шар бар өдөр
Аргын тооллын: 2016.2.26, Баасан гараг
Наран ургах шингэх: 07.41-18.31
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.
Сэтгэгдэл (1)