Өнөө маргаашдаа зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2016 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 27,29-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.