Сонгуулийн шинэ хуулиар энэ сард багтаан сонгуулийн хэсгүүдийг байгуулж, тэдгээрийн нутаг дэвсгэр, төвийг зарлах ёстой. Мөн улс төрийн нам, эвслээс сонгуульд зориулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Зардлын дээд хэмжээг өмнө нь СЕХ тогтоодог байсан бол шинэ хуулиар Үндэсний аудитын газарт хамаарах болжээ. Тэгвэл Үндэсний аудитын газраас өнөөдөр нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг зарлах гэж байна.
Өмнө УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээг хоёрдугаар сарын 1-ны өдөр гэхэд тогтоодог байв. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)