Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 25-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3716 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 1009, согтуугийн 444, зам тээврийн ослын 272, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Дундговь аймгийн “Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд 46 настай эрэгтэй С гэгч нь архины хордлогонд ороод 02-р сарын 25-нд хүргэгдэж ирээд нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Д.Дуулим