Ховд аймгийн Засаг дарга, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Ховд аймагт зохион байгуулагдсан Баруун таван аймгийн хууль хяналтын байгууллагын дунд “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор оролцож “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийж илтгэл хэлцүүлсэн байна.
Дээрх хууль хяналтын байгууллагын хамтарсан зөвлөгөөнөөр Монгол оны баруун бүсийн аймгийн хууль, хяналтын байгууллагууд хамтран бүс нутгийн хэмжээнд байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж ялангуяа зэрлэг амьтан, ургамлын аймгийн хууль бус агнуур худалдааг хянах, хамтран тэмцэхэд тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх арга хэлбэрийг эрэлхийлж, хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлсон нь үр дүнтэй боллоо.