БТСХТ-ийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсээс бага насны хүүхдүүдийн бие бялдрын боловсрол олгох үйл явц, арга зүйг боловсронгуй болгон сайжруулах, дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдийн бие бялдрыг хянан хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нарын дундах “ХҮҮХЭД - ХӨГЖИЛ – ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт онол дадлагын сургалтыг 2016 оны 2 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус сургалтанд хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш, эмч, арга зүйч нар хамрагдана.
Сургалтын онолын хичээл 25-ны өдөр ЭМСЯ-ны Хурлын “Б” танхимд болсон бол дадлага хичээлийг 26-ны өдөр БТСХТ-ийн спортын “А” зааланд зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (1)