Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялд хяналт тавих ажлын чиглэлээр Налайх, Багахангай дүүргийн Цагдаагийн байгууллагатай хамтарсан зөвлөгөөн хийсэн байна.
Зөвлөгөөнд цагдаагийн байгууллагын хэв журмын тасаг, хэсгийн байцаагч нар оролцон хорих ял нь тэнсэгдсэн, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон ял хойшлогдсон ялтнуудад тавих хяналтын ажил, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн санал солилцсон бөгөөд туслах прокурор Ж.Цэцэгмаа УЕП, ЦЕГ-ын даргын 2016.01.08-ны өдрийн А/05, А/09 тоот тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”, УЕП-ын 2015.09.03-ны өдрийн А/91 тоот тушаалаар батлагдсан “Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам”-ын талаар сургалт зохион байгуулав.
Зөвлөгөөний дараа дүүргийн хэмжээнд байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад тэдний эрх үүрэг болон дээрх 2 журмын талаар яриа таниулга хийж хууль сурталчлан ажилласан байна.