Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож эцсийн байдлаар өнөөдөр зарлана гэж байсан.
Энэ талаар тус байгууллагын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан н.Сувдаагаас тодруулахад “Энэ асуудал бүрэн шийдэгдэж эцэслэгдээгүй байна. Хуулийн хугацаа нь дуусаагүй байгаа. Ирэх долоо хоногт Үндэсний аудитын газрын цахим сайтад мэдээллийг албан ёсоор байршуулна” гэлээ.
Дашрамд, өмнө нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан бол Сонгуулийн тухай хуулинд зааснаар Үндэсний аудитын газар тогтоож нийтэд мэдээлэхээр болсон. Өнгөрсөн 2012 оны сонгуульд нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)