Орон нутгийн замд цасанд саатсан автомашиныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Үертийн таг” гэдэг газар 10 зорчигчтой 93-83 ХӨВ улсын дугаартай “Уаз пургон” загварын автомашин хунгар цасанд суусан гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 24-ний шөнийн 23:40 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж автомашиныг татан гаргаж, иргэдийг хээр хөлдөх, осгох аюулаас хамгаалжээ.