Эдүгээр ХБНГУ-д ажиллаж амьдарч буй жүжигчин О.Энхтуул ганц хүний жүжгийн төрөлд хүч үзэж эхэллээ.
Тэрээр тун удахгүй өөрөө зохиолыг нь бичиж найруулсан "Хүсээгүй хагацал" нэг хүний драмын жүжгээ Европын орнуудаар тоглох гэж байна.
Уг жүжигт хүсээгүй хагацал бүхэн гуниг харуусал,тэвчээрээс гадна ганцаардлыг дагуулж байдгийг нэгэн эмэгтэйн амьдралаар харуулжээ.Гэхдээ хагацал болгоны ард цаашид амьдралын төлөө тэмцэх их хүч бийг ч тусгажээ.Герман,Франц,Бельги ,Швед Швейцарь улсуудад амьдарч буй монголчууддаа хүргэх уг жүжгийн аялан тоглолт Дюсселдорф хотоос эхлэх юм.
Сэтгэгдэл (1)