Энэ онд багтаж хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр барьж, Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, "Улаанчулуутын хогийн цэг" нь Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрладаг бөгөөд Улаанбаатар хотын салхин талд байршдаг учраас хогийн цэгт шатаасан бүхий л хорт хог хаягдал, бохирын хор салхиар дамжин Улаанбаатарчуудыг хордуулсаар ирсэн юм.
Тиймээс ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачлага өрнүүлж, 25000 иргэний гарын үсэг бүхий дэмжлэгийг цуглуулж, Нийслэлийн удирдлагуудад хандсан аж. Энэ асуудлыг нийслэлийн удирдлага авч хэлэлцээд, ийнхүү Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэхээр болсон байна.