Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил өнөөдөр болж байна. Улсын бүртгэл, статистикийн газрын судалгаанаас үзэхэд өнөөдөр Монгол Улсын 1973 иргэн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа аж.
Өндөр жил гэдэг нь цагалбарын жилийг астрономийн буюу улирлын жилийн мөчлөгтэй тааруулахын тулд ердийнхөөс нэг өдрөөр (нар-сарны тоололд нэг сараар) илүү байдаг жилийг хэлнэ. Улирал болон астрономийн үзэгдлүүдийн мөчлөг нь бүхэл тоотой өдрөөр хэмжигддэггүй тул цагалбарын жилүүдийг бүгдийг ижил өдөртэйгээр хийвэл аажимдаа зөрүү гарч ирдэг. Иймээс уг зөрүүг арилгахын тулд зарим жилд нэмэлт өдөр (сар) оруулж өгдөг байна. Өндөр биш жилийг ердийн жил гэдэг.
Жишээлбэл, нийтийн нарны тоолол болох Григорийн тоололд ердийн жилийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг бол өндөр жилийн хоёрдугаар сар нь 29 хоногтой байдаг. Өөрөөр хэлбэл, Григорийн тооллын өндөр жил 366 хоногтой байдаг юм. Мөн үүнтэй төстэйгээр, нар-сарны тоолол болох Еврейн тоололд 19 жил тутамд 7 удаа 13 дахь сарыг нэмж оруулдаг аж.
Т.Энхэлээ