Орон нутгийн хөрөнгө оруулалтаар мэдээлэл технологийн үйлчилгээг хүртээмжтэй болгох ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 72 дугаар сургуулийн дотоод сүлжээг шинэчлэх ажил хийгджээ.
Тодруулбал, өндөр хурдны утасгүй сүлжээг хүлээн авах төхөөрөмжийг суурилуулсан байна.
Ингэснээр сургуулийн ойр орчимоос интернетэд холбогдон мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болж буй аж.