Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдоын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 31-ны өдрийг дуустал хуулийн хугацаанд төлнө үү. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:
1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард
2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард
3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард
4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард
5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард
тус тус албан татвар, төлбөрөө төлнө.3-р сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй ба захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу.
Сэтгэгдэл (1)