Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс санаачлан харъяа дүүргүүдийнхээ ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудтай уулзалт зөвлөгөөнийг 02 сарын 26-нд зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорын газруудын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд бүрэн хамрагдсан бөгөөд дүүргийн прокурорын газруудаас хяналтын ажлын явц байдлын талаар мэдээлэл хийж, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон ба Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Найгалдорж хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлуудын талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Сэтгэгдэл (1)