Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу энэ оны 1 сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах болсон.
Ингэснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татварт хамрагдах юм.
Харин өнгөрсөн хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг буюу 1,2, 6, 7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Мөн хуульд зааснаар захиргааны арга хэмжээ авч торгууль ногдуулах юм байна.
Сэтгэгдэл (1)