ХУД-ийн 10-р хороо “Онцгой байдлын 30-р ангийн хашаанд баригдаж байгаа 10 давхар барилгын 6 давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 27-нд өгсөн байна. Улмаар алба хаагчид НМХГ-ын улсын ахлах байцаагч нарыг оролцуулан шалгахад уг мэдээллийн мөрөөр шалгахад, “Монгол Алтай Гоулд” ХХК-ний туслах ажилтан, БГД-ийн 20-р хороонд суух 27 настай эрэгтэй А нь тус барилгын 6 давхарт өргөгч цамхагийн өргөж байрлуулсан тавцан дээрээс унаж гэмтсэн хэрэг гарчээ. Бэртсэн ажилтан одоогоор ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Урин дулаан улирал эхэлж буйтай холбоотойгоор барилгын ажлууд эхэлнэ. Харин энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж чадаагүйгээс үүдэлтэй осол аваар ихээр гарч иргэд бэртэж гэмтэх тохиолдол ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Д.Дуулим