"Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденауэр Cангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран "Монголын эдийн засаг-Ололт, Сорилт, Боломж сэдэв дор Хөгжлийн чуулганыг 2016 оны 3-р сарын 10-ны өдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд улс төр, эдийн засаг, банк санхүү, нийгмийн салбарын төлөөлөгчид оролцож, Монгол улсын эдийн засгийн ололт, түүний сорилт, боломжийн талаар хэлэлцэх юм.