БГД-ийн 5-р хороонд байрлах "саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн сарын 27-нд цагдаагийн алба хаагчдад өгсөн байна. Хэргийг шалгахад, ХУД-ийн 13-р хороонд суух 45 настай эмэгтэй Ж гэгч нь тус саунд 11 хүний биеийг үнэлүүлж байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 4-р хороонд "саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна” гэсэн мэдээллийг шалгахад, Дархан-Уул аймгийн Дархан суманд суух 26 настай эмэгтэй С нь тус саунд 11 хүнийг биеийн үнэлүүлж байсан хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Цаашлаад БГД-ийн 7-р хороонд байрлах саунд бусдыг биеийн үнэлүүлээд байна гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад СХД-ийн 12-р хороонд суух 25 настай эрэгтэй М нь тус саунд 2 хүнийг биеийн үнэлүүлж байсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар "Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)