СХД-ийн 10-р хороо “Зүүн Баян Уулын ..-р гудамжинд автомашинтай үл таних хүнд зодуулсан” гэх мэдээллийг 02-р сарын 29-нд авч шалгахад СХД-ийн 10-р хороонд суух 26 настай, эмэгтэй О-г СХД-ийн 9-р хороонд суух 48 настай эрэгтэй З гэгч автомашинд зам тавж өгсөнгүй гэж марган цохиж танхайрсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Сүүлийн үед автозам дээр хоорондоо маргалдах тохиолдол ихэссэн. Үүнээс болж жолооч эд зүйл, бие махбодиороо хохирох тохиолдол буурахгүй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)