Хэнтий аймгийн Прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн хийсэн байна. Уг зөвлөгөөнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Тахарын хэсэг, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Боловсрол, соёлын газар, Гоц халдварт, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Статистик бүртгэлийн хэлтэс, авто тээврийн алба, Халамж үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Зөвлөгөөнд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаяр аймгийн 2015 оны эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт,шийдвэрлэлтийн талаар болон прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл хийсэн байна.