Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Хүрмэн сумын төвөөс урд зүгт 25 км-т “Замтын-Ар” гэдэг газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-ний өдрийн 21:47 цагт 3.63 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тухайн газар нутагт чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй аж.