Архангай аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэргийг шилжүүлэх, хүлээн авах журам”-ыг Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн байна.
Мөн уг журмыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүднээс 2016 оны 02 дугаар 26-ны өдөр нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт сургалт зохион байгуулсан ба сургалтаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь эрүүгийн хэрэг, материал, бусад баримтыг прокурорын байгууллагад хэрхэн шилжүүлэх, хүлээн авах талаар тодорхой чиглэлүүдийг өгч, журмыг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн тус прокурорын газраас журамд заасны дагуу эрүүгийн хэрэг, материалын дагалдах баримтын загварыг боловсруулжээ.