"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болж, өнөөдрөөс бүртгэл нь эхэллээ.
Энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутагт хэрэгжихээрээ онцлог бөгөөд Ховд, Дорнод аймагт энэ хөтөлбөр хэрэгжих юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан өнөөдрөөс эхлэн бүртгэх юм. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт 3 дугаар сарын 10-нд болохоор товлогджээ.